bg-banner

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТӨРЛӨӨ!

Blog Image

Манай сургуулийн 6А ангийн сурагч

Г. Маралмаа нь Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулсан 2026 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 🥇 АЛТАН МЕДАЛЬ 🥇 хүртэн, Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолын эзэн боллоо!

Тус тэмцээнд мөн амжилттай оролцож, 🥉 ХҮРЭЛ МЕДАЛЬ 🥉 хүртсэн 7А ангийн сурагч Б. Буянхишигт халуун баяр хүргэе!

🤺 Г. Маралмаа нь Олон улсын туялзуур сэлэмний клубуудын холбооны U12 насны ангилалд нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж буй шилдэг тамирчин юм. 🤺

Хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн үр дүн болсон энэхүү бахдам амжилтад нь халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт, улам их ялалтыг хүсэн ерөөе!

Сурагчдадаа халуун баяр хүргэе! 🇲🇳🤺🤺🤺🔥