E S U F I N A N C E
  • “ЭСУ Финанс” ХХК нь цахим зээлийн үйлчилгээний ‘’ESU Finance’’ гар утасны аппликэйшн (цаашид “ESU Finance” гэх)-д бүртгүүлсэн харилцагчийн хувийн мэдээлэллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Нууцлалын бодлого гэдэгт ESU Finance-д бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт болон ашиглалтын нөхцлүүдийг тусгасан болно.
  • ESU Finance-д нэвтэрч оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүй хадгалагдах болно. Таны мэдээллийг бид зөвхөн тантай холбоо барих, цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийх, мэдээлэл хүргэх зэрэгт ашиглана.
  • Харилцагч нь ESU Finance-д бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрсөн бол мэдээлэл хариуцагчид цахимаар зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийг таньж мэдэх болон зээл авах хүсэлтийг баталгаажуулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна. Үүнд:
    • ESU Finance-д бүртгүүлэхэд ашиглаж буй харилцагчийн гар утасны дугаар, регистрийн дугаар.
    • Харилцагчийг баталгаажуулах зорилгоор бүртгүүлсэн гар утасны дугаарт нууц үгийг илгээх бөгөөд тухайн нууц үгийг ESU Finance-д оруулснаар бүртгэл үүснэ.
    • Онлайн зээлийн үйлчилгээнд хамрагдахын тулд харилцагчийн ESU Finance-д оруулж буй овог, нэр, РД, утасны дугаар, гэрийн хаяг, ажил байдлын мэдээлэл, санхүүгийн мэдээлэл.
    • Харилцагчийн ESU Finance -аар авсан онлайн зээл, түүний эргэн төлөлтийн мэдээлэл.
    • Мэдээлэл хариуцагч нь энэ бодлогод зааснаас өөр харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалахыг хориглоно.
  • Харилцагч нь гэрээ байгуулсны дараа утасны дугаар, овог нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг өөрөө өөрчлөх боломжгүй байна. Харилцагч нь утасны дугаараа сольсон тохиолдолд ESU Finance-аар дамжуулан утасны дугаар солих хүсэлтийг илгээх ба 24 цагийн дотор харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэнэ.
  • Харилцагч ESU Finance-д бүртгүүлснээс хойш 2 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд харилцагчийн мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан хугацаагаар хадгална.
  • Харилцагч нь өөрийн хүсэлтээр бүртгэлээ цуцлуулах хүсэлт гаргасан тохиолдолд дахин ESU Finance-д бүртгүүлэх боломжгүй тул харилцагчийн утасны дугаар, регистрийн дугаараас бусад мэдээллийг устгана.
  • Харилцагчийн бүртгэл үүсгэх болон гэрээ хийгдэх үед хүчинтэй байсан Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөгдсөн Нууцлалын бодлогыг хүчинтэйд тооцно.